Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье!

Ангилал-

Дэд ангилал

"админ"
2023.01.154
"Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ. Энэ жилийн хувьд цаг агаарын дулаарлаас хамаарч ихэнх нутгаар цас эрт хайлж, хуурайшилттай байгаа. 
 
Иймд иргэд та бүхэн хээрийн түймрээс урьдчилан сэргийлж: 
 
✅Үнс нурмыг битүү тагтай саванд хийх 
✅Тамхи, шүдэнзний гал, асаагуур зэргийг ил задгай хаяхгүй байх 
✅Тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах 
✅Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх 
✅Байгалиа болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.